Өнгө тохируулах

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ЦОМОРЛИГ ФРАНЦААР ХЭВЛЭГДЛЭЭ

МОНГОЛЫН УРАН ЗОХИОЛЫН ЦОМОРЛИГ ФРАНЦААР ХЭВЛЭГДЛЭЭ

Орчин үеийн Азийн уран зохиолыг хэвлэдэг Францын “JENTAYU” хэмээх сэтгүүлийн 2020 оны анхны дугаартаа Монголын 20 зохиолч, яруу найрагчийн богино өгүүллэг шүлгүүд, тус бүтээлүүдэд зориулагдсан зургаан зураачийн уран зургийг хэвлэсэн байна. Тус сэтгүүлийн редакцитай Монголын соёл, яруу найргийн академи хамтран ажилласан юм. Монголын зохиолчдын бүтээлийг 15 орчуулагч франц хэл рүү хөрвүүлсэн аж.

Тус сэтгүүлд Ч.Галсан, Б.Ичинхорлоо, С.Оюун, О.Мөнхнаран, Ц.Түмэнбаяр, Г.Бямбажав, Ц.Ариунтуяа, Г.Мэнд-Ооёо, Д.Батжаргал, Ц.Доржсэмбэ, Б.Догмид, Б.Эрдэнэсолонго, Г.Аюурзана, П.Батхуяг, Ц.Бавуудорж, Б.Цоожчулуунцэцэг, Д.Эрдэнэзулай, Б.Золбаяр, Х.Байят, М.Уянсүх зэрэг зохиолчдын бүтээл оржээ. Зохиолчдын бүтээлд зориулан Ж.Анунаран, Б.Баярцэнгэл, Б.Билгүүн, Т.Соёл-Эрдэнэ, Ц.Цэгмид, Б.Төрмөнх нарын уран зургаар чимэглэжээ. 13 хэвлэлийн хуудас А5 хэмжээтэй тус сэтгүүл нь Монголын зохиолчдын бүтээлээр ганч буй анхны цоморлиг юм. Сэтгүүлийг Auvergne-Rhône-Alpes бүсийн дэмжлэгтэйгээр хэвлүүлсэн байна.

Ерөнхий редактороор Марк Алекс ажиллажээ.

Ts. Tümenbayar - Éditions Jentayu (editions-jentayu.fr)

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: