Үс засуулбал: Нас уртасна
2019.6.10, ДАВАА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 8 ЗУНЫ ДУНД ЦАГААН...
Фэйсбүүк өсвөр насныханд зориулсан LOL нэртэй бүтээгдэхүүнийг хөгжүүлж байгааг хэд хэдэн эх сурвалжууд мэдэгджээ.
LOL нэртэй тус бүтээгдэхүүний гол контент нь богино хэмжээний хошин бичлэг, GIF, meme зэрэг байх аж. Одоогоор үүнийг бие даасан апп болгох эсвэл Фэйсбүүкийн үндсэн аппын нэг хэсэг болгох эсэх нь тодорхойгүй байна.
LOL нь Фэйсбүүкээс өсвөр насныханд зориулж гаргахаар зэхэж буй ээлжит апп юм. Өмнө нь Фэйсбүүк Watch, Lasso, IGTV зэргийг гаргаж байсан ч төдийлөн амжилт олоогүй. Жишээлбэл TIk Tok-той төстэй Lasso аппыг эхний 12 өдөрт нь ердөө 10 мянган хүн татсан. Энэ бол Фэйсбүүк шиг том компанийн хувьд маш хангалтгүй үзүүлэлт аж.
Энэ талаар TechCrunch Фэйсбүүктэй холбогдоход “LOL-ыг одоогоор 100 ахлах сургуулийн сурагч, эцэг эх болон Фэйсбүүкийн ажилчдын хараа хяналт, оролцоотойгоор туршиж байна. Хэдийгээр тэд LOL-д Фэйсбүүкийн үндсэн апп-аас хандаж байгаа ч цаашид энэ чигээр байлгах эсвэл өөр нэг апп бүтээх эсэхээ шийдээгүй” гэжээ.