Өнгө тохируулах

Дуучин Т.Дэлгэрмөрөн "казинодсон" гишүүдийг өмөөрөв

Дуучин Т.Дэлгэрмөрөн "казинодсон" гишүүдийг өмөөрөв

Дуучин Т.Дэлгэрмөрөн УИХ-ын гишүүд Австрали улсад казино тоглосон талаар өөрийн сэтгэгдлээ цахим хуудаснаа оруулж тэднийг өмөөрчээ. Тэрбээр "Гадаадад ажлаар ч бай аялалаар ч бай явж байгаа хүн казино орох бол, тэр дундаа эрчүүдэд сайхан зүйл шүү дээ. Яг л нөгөө эмэгтэйчүүд дэлгүүр хэсэхдээ дуртай байдаг шиг. За бараг л эмэгтэйчүүдээ дэлгүүр хэсүүлэх гэж нэг ёндоогоо үздэг хүний аз, эз энэ хорвоогийн хөгжилтэй орны гудманд нэг бишгүйдээ л байх шүү харин.

Хааяа манайхан нэг Хойд Солонгосын тагнуулч нар шиг л байх юм. Та нар долоо хоноод л мартахаас хойш яах гэж ингэж балайрч байдаг юм бэ гэж хэлмээр л байдаг шүү. Гэтэл тэр зугаалж явсан казинод нь тэр нөхдийн зургийг нь аваад энд тэндгүй сурталчилаад хаяж байгаа өөдгүй гар бол хамаг юмаа алдаж хайртай бүхнээ хог дээр хаясан нэг муу новшын залилан байгаа гэж бодож байна. Гадаад хүн л тэдгээрийг таньж манай улс руу илгээв гэж. Ингээд бодохоор энэ цагийн Монгол эрчүүдийн нэрийг гундаасан тэр дундаа ашиг хонжооны төлөө нэгнээ худалддаг муу хүмүүс маш их болсон байгаа биз" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: