Өнгө тохируулах

Байгалийн түүхийн музейн барилгыг тав дахин томруулна

Байгалийн түүхийн музейн барилгыг тав дахин томруулна

БСШУСЯ-наас өчигдөр /2019.08.20/ хичээлийн шинэ жилтэй холбоотой мэдээлэл хийсэн. Энэ үеэр Байгалийн түүхийн музей болон бусад түүх, соёлын үнэт өв болсон музейн барилгын асуудлын талаар мөн мэдээлсэн юм. 

Үлэг гүрвэлийн төв музейг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Улмаар  Үлэг гүрвэлийн музейн байрлаж байсан байранд Байгалын музейн үзмэрүүдийг нэгтгэн байрлуулж, иргэдэд түр үйлчлэх аж. Харин энэ хугацаанд Байгалын музейн шинэ барилгыг Их тэнгэрийн ам дахь 7.5 га талбайд барихаар болжээ.

Барилгын зураг төсөлд шаардлагатай байгаа 400 сая төгрөгийг Засгийн газраас гаргаж, хуулийн дагуу тендер зарлагдан үнэлгээ хийх шатандаа явж байгаа аж. Шинэ барилга хуучнаасаа даруй тав дахин том байх тухай зураг төсөлд тусгагдаад байна. Харин Байгалын түүхийн музейн хуучин газрын 15 м.кв талбайд долоон давхар Чингис хааны музейг барихаар төлөвлөж байна.

Тус музейд Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд зүйлсийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаадын музейд байгаа үзмэрүүдийг хуулбарлан тавих ажил хийгдэх ажээ.

Сэтгэгдэл бичих




Сэтгэгдэлүүд


2017 оны арванхоёрдугаар сараас www.newsfeed.mn сайтыг эрхлэн гаргаж байна. Мэдээллийг цаг тутам, шуурхай оруулах болсон анхны сайт байснаараа түргэн хугацаанд амжилт олж, өдгөө олон мянган монголчуудын өдөр тутмын хэрэглээ болсон байна.

Улаанбаатар хот

Утас: +976 9999 1111

Мэйл хаяг: contact@newsfeed.mn

Зургийн цомог

    Мэдээлэл авах

    Сошиалд биднийг дагаарай: